Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

МӨСНИЙ БАЯР

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1059

МӨСНИЙ БАЯР” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Мөсний баяр нь 2017.02.05-ны өдөр Мөсний шагай, Үндэсний дээлтэй шилдэг хос,Шилдэг отог, Олс таталт гэсэн 4 төрлөөр явагдаж Засаг Даргын Тамгын Газар, Улсын тэргүүний бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, Хараа баг, Баян баг, Гонир баг, “Солонго цэцэрлэг, Баруунхараа УЦУС”-ын хамтарсан баг, “Петровис, Жаст, Сод монгол, Тэс петролиум-ШТС”-уудын хамтарсан баг, “Цагдаагийн хэсэг Бүжинхэн цэцэрлэг”-ийн хамтарсан баг, “Хаан банк, Төрийн банк, Улсын нөөцийн газар”-ын хамтарсан баг, Онцгой байдлын газар, Хүрэл Өлзий ХХК, гэсэн нийт 12 баг амжилттай оролцлоо. Энэ жилийн “Мөсний баяр” нь урьд урьд жилүүдийнхээс өргөн цар хүрээтэй болсон нь иргэдийн идэвх санаачлага улам бүр нэмэгдсэнийг харуулж байна. 
 

Нийлбэр дүнгээр 1-р байранд: 54 оноотойгоор УТБДС, Хараа баг 
2-р байранд: 52 оноотойгоор Засаг Даргын Тамгын Газар
3-р байранд: 51.5 оноотойгоор Гонир баг орлоо. 
Идэвхтэй оролцсон нийт Аж ахуйн нэгж байгууллага, Хараа, Баян, Гонир багийн иргэддээ баярлалаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ