Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Баянгол сумын 1 дүгээр цэцэрлэг

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 700
2019 оны Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Баянгол сумын 1 дүгээр цэцэрлэг нь түүхт 50 жилийнхээ ойг угтан 50 бүтээлч ажил төслийг хэрэгжүүлж цэцэрлэгийн өнгө төрх, тохижилт хүүхдийн суралцах орчинг сайжруулжан ажил бүтээлийн арвин их амжилттайгаар ойгоо угтсан билээ. Тус төслийг хэрэгжүүлээд хамтран ажиллаж санал санаачлага гарган дэмжиж байсан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд болон бидний ажлыг байнга дэмжин ажилладаг эцэг эхчүүддээ баярласан талархсанаа илэрхийлж байна.
Мөн БСШУСЯ-ны сайд Ё. Баатарбилэг болон аймгийн Засаг дарга Ш. Оргил мэндчилгээ илгээсэнд талархаж байна. Хурлын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б. Энхбат, БСУГ-ын дарга Ч. Жаргалсайхан урилгаар оролцож мэндчилгээ дэвшүүлж багш ажилчдыг шагнаж урамшууллаа.
Монгол улсын АБТА цол тэмдгээр ахмад багш Өлзийчулуун, эрхлэгч Ц. Орхонцэцэг, багш Л. Тогтох, СТА цол тэмдгээр хөгжмийн багш Э. Оюунэрдэнэ, Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр нярав З. Оюунчимэг, БСШУСЯ-ны хүндэт жуух бичигээр Ж. Цоож, М. Оюунгэрэл, Боловсролын салбарын хүндэт менежер өргөмжлөлөөр арга зүйч А. Наранцэцэг, Аймгийн Засаг даргын жуух бичгээр багш Б. Наранцэцэг, Э. Оюунэрдэнэ, У. Гэрэлтуяа, Х. Цэрмаа, Р. Мягмарсүрэн, Эмч Б. Оюунцэцэг нар шагнагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ