Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Баянгол сумын ЕБС-ын захирал Д.Сарангэрэл МУ-ын гавъяат багш боллоо

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 777
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 227 тоот зарлигаар Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сумын Алтан гадас одонт, Улсын тэргүүний ЕБС-ийн захирал ДОРЖСҮРЭНГИЙН САРАНГЭРЭЛ багш маань Монгол улсын “ГАВЬЯАТ БАГШ” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.
Доржсүрэнгийн Сарангэрэл нь 1988 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуульд багшаар, 1990 оноос өөрийн төрөлх нутаг Баянгол сумынхаа ЕБС-д багшаар ажиллаж эхэлжээ.
Боловсролын салбарт тасралтгүй 32 жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллахдаа сургалтын агуулга стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийн хөгжил төлөвшилд анхааран сургалтын чанарыг нэмэгдүүлэх, багшийг чадваржуулах, аймаг, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, сургуулийг зөв менежментээр удирдах, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх, багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үйлсэд бусдыгаа манлайлан ажилласнаар удирдсан хамт олон нь:
• 2008 онд Аймгийн “ТОП СУРГУУЛЬ”
• 2010 онд Улсын тэргүүний сургууль
• 2017 онд “Алтан гадас одонт сургууль
• 2018, 2019 онд Олон улсын ЭКО сургууль хөтөлбөрийн “Ногоон тугт сургууль” болсон нь
түүний ажилч хичээнгүй, үнэнч шударга, дайчин, удирдах арга барил сайтай, сум орон нутаг, иргэд, ажлын хамт олон, олон мянган шавь нарынхаа дунд нэр хүндтэй, чадварлаг удирдах ажилтан гэдгийг харуулж байна.
Монгол улсын Гавьяат багш Д.Сарангэрэл таньдаа нийт Баянголчуудынхаа өмнөөс Монгол Улсын төрийн дээд шагнал хүртсэнд баяр хүргэж, оюунаараа хошуучлагч байж, олсон амжилтаа улам бүр бататган, өөдлөн дэгжиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ