Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ БАЯНГОЛ СУМАНД 2017.02.02-НЫ ӨДӨР АЖИЛЛАЖ СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1271

Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Баянгол суманд 2017.02.02-ны өдөр ажиллаж сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. 
Хуралд Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ХХААЯ-ны дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-амар, Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр, Л.Алтангэрэл, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын д арга, аймгийн онцгой комиссын орлогч дарга Г.Баатар, аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбат, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, ЭМГ-ын дарга Ж.Од, Баянгол сумын Засаг дарга С.Ариунбатаар ахлуулсан сумын онцгой комиссын гишүүд болон иргэд оролцлоо.

Сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралд: Баянгол сумын Засаг дарга С.Ариунбат сумын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх сумын өвөлжилтийн байдалтай танилцаад дараах үүрэг даалгавруудыг өглөө. 
1. ЗГ-аас олгосон өвс, тэжээл, хүмүүнлэгийн тусламжийн барааг нэн шаардлагатай өвөлжилт хүндэрсэн өрхүүдэд хүргэхэд хяналт тавьж ажиллах
2. Байгалийн гэнэтийн аюулаас хүн амын аюулгүй байдлыг хангаж төр төсвийн байгууллагын албан хаагчдыг татан оролцуулах
3. Сумын онцгой комисс 14 хоногт 1 удаа нөхцөл байдлын талаар хуралдаж байх. Хүний төлөө сэтгэл гаргаж ажиллах, Зохион байгуулалттай, хариуцлагатай байх. 
4. Хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарах- Эх хүүхдийн эндэгдэлгүй байх, хаана эмнэлгийн үйлчилгээ хэрэгтэй байна тэнд хүрч ажиллах
5. Амьжиргааны түвшин муу байгаа айл өрхүүдийн мэдээллийн сантай болох, тэдэнтэй холбоотой байх, төрийн үйлчилгээг хүргэх гэсэн үүрэг даалгавруудыг өглөө. Мөн энэ арга хэмжээгээр Баянгол суманд 30тн тэжээл, 40тн өвсийг хувиарласан байна. 
УИХ-ын гишүүн Н.Оюундарь иргэдэд ерөнхий сайдын мэндчилгээг хүргэлээ.

 

Шадар сайд У.Хүрэлсэх болон түүний ажлын алба хурлын дараа “Майнд Тэч” ХХК-ны үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Шадар сайд У.Хүрэлсэх, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар ХХАА-н тэргүүний ажилтнаар ХАА-н тасгийн дарга Н.Давааням, Боловсролын тэргүүний ажилтнаар багш П.Баярцэцэг нарт шагналыг гардууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ