Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

БАЯНГОЛ СУМЫН МАЛЧИН Ц.БУЛГАН УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1278

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн малчин Ц.Булган нь 28 жил мал маллаж  удам залгасан Улсын аварга малчин боллоо. Түүний аав нь Увс аймгийн Зүүнговь сумын “Улсын сайн малчин” юм. Улсын аварга малчны шагналыг. Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөө гэрт нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн.

Улсын аварга малчны шагнал гардуулах үйл ажиллагаанд , Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Баянгол сумын Засаг дарга С.Ариунбат, ИТХ-ын дарга Р.Батжаргал, ЗГХЭГ-ын дарга М.Жамъян, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Сэлэнгэ аймгийн ХАА-н газрын дарга Б.Мөнхтөр болон Баянгол сумын иргэд оролцлоо.
      Улсын аварга малчин болсон Ц.Булган болон түүний гэр бүлд баяр хүргэе

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ