Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

АХМАД ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУУРЬ ТАВИХ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1360

1.   2017.05.25-НЫ ӨДӨР АХМАД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН СУУРЬ ТАВИХ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал, Засаг дарга С.Ариунбат, Засаг даргын орлогч М.Бямбаа, ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэбаатар, Залуучуудын холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Энхбат, Ахмадын хорооны дарга

Х. Говь, Тайхаржин майнинг ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Батбаатар, сумын иргэд нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Нээлтийн үеэр ИТХ-ын дарга Р.Батжаргал хувийн зүгээс шууданч Д.Энх-Амарт мотоциклын түлхүүрийг гардуулж өгсөн.

 Тайхаржин майнинг ХХК-аас суурь тавих бэлтгэлийн ажилд идэвхтэй оролцсон Ахмадын хорооны дарга Х. Говь, ЗДТГ-ын жижүүр П.Ганхуяг, Б.Атарсайхан, Соёлын төвийн хөгжмийн багш Ё.Ганбаатар, Хот тохижилтын ажилтан И. Батдэлгэр нарт гарын бэлгийг гардуулан өгсөн. Тайхаржин майнинг ХХК нь нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Ахмад, Залуучуудын хөгжлийн төвийг барьж байгаад нь сумын удирдлага, иргэдийн зүгээс талархал илэрхийлье.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ