Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны 9 дүгээр бага хурал болж байна.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 812

Баянгол суманд 2018 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улсын тэргүүний шилдгийн шилдэг ахмадын байгууллага Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны IX бага хурал болж байна. Хуралд урилгаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал, Засаг даргын орлогч М.Бямбаа болон 17 сум, 6 тосгодын 130 гаруй ахмадын төлөөлөл оролцож байна. Хурлын үеээр Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Д.Даваахүү, Э.Үржинханд, Хөдөлмөрийн хүндэт медалиар Г.Баттулга, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Р.Сандаг-Очир, Л.Жимсээ нарыг төрийн дээд одон медалиар шагнав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ