Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1005

СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дугаар тогтоол “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, Сэлэнгэ аймгийн ИТХТ-ийн 2017 оны 55 дугаар тогтоол “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр, Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Баянгол сумын Эрүүл мэндийн төвөөс иргэдэд сургалт сурталчилгааны ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулж иргэдэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлага олгох ажлын удирдамжийг сумын Засаг даргаар батлуулан аж ахуйн нэгж, албан байгууллага, хувийн хэвшил, 3 багийн иргэдийг хамруулан “Бид нэг агаартай-Сүрьеэгүй Баянгол сумын төлөө хамтдаа” дэвжээ тэмцээн зохион байгуулахаар төлөвлөгөө гарган нийт 13 байгууллагын 9 багийг Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд баг бүрт чиглүүлэгчээр ажиллаж байгууллагуудын бүх ажилчдад сургалт зохион байгуулж 5-7 хүний бүрэлдэхүүнтэй баг нь 6 чиглэлээр өрсөлдөж эхний 4 байр эзэлсэн баг хамт олныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Дэлхий сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан иргэдийг сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах танхимын сургалтаар нийт 313 хүн, сурталчилгааны материал тарааж мэдлэг олгосон нийт 1741 хүнд сургалт сурталчилгаа явуулж ажилласан.

“Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулахад сумын орон нутгийн удирдлагууд, төр төсвийн байгууллага, хувийн хэвшлүүд, иргэд маш идэвхи зүтгэлтэй оролцож хамтран ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ