Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-даа бэлтгэж эхэллээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 748

    Аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, мэргэжилтэн А.Элбэгбаяр, Боловсролын хяналтын улсын байцаагч Ц.Цогт-Эрдэнэ нарын  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Заавар батлах тухай” А\220 тоот тушаалын дагуу 2020.05.11-ны өдрөөс эхлэж буй 12-р ангийн суралцагчдын ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлагын  үйл ажиллагаатай танилцаж  заавар зөвлөгөөг өглөө. Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад 2020.05.11-ний өдрөөс эхлэн халдвар хамгааллын дүрмийг чандлан сахиж сургуулийн орчинд ЭЕШ-д бэлтгэх давтлагыг зохион байгуулах үйл ажиллагаа амжилттай эхлэн явж байна. Нийт суралцагчиддаа: Угтах ирээдүй нь гэрэл гэгээтэй байж, үлдсэн хугацаанд уйгагүй шамдан суралцаж, зорьсон зорилгоо биелүүлж, омог бардам холыг харж, итгэл төгс урагшилахыг хүсье. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ