Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Цахим тендерийн урилга

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 783

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2019.02.27

 Тендер шалгаруулалтын нэр: “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор ойн түймэрт шатсан, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн 242 га талбайд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалтын ажлыг хийлгүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-50/2019

 

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор ойн түймэрт шатсан, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн 242 га талбайд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалтын ажлыг хийлгүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 1,681,900 /Нэг сая зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 дүгээр сарын 29-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-3597

Цахим сайт: www.tender.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ