Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Ерөнхий боловсролын сургууль

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 998
Тус сургуулийн анхны суурь 1934 оны намар 2 эсгий гэртэй, 10 гаруй сурагчтайгаар тавигдаж хичээл номоо эхэлж байжээ. Анхны ардын сургууль нь сурагчдаа 2 жилийн хугацаатай сургаж, 1936 онд анхны төгсөлтөө хийгээд албан ёсны бага сургууль болсон байна.   
1934-1962 оныг хүртэл 28 жил бага сургууль
1962-1963 оны хичээлийн жилээс эхлэн 7 жилийн дунд сургууль
1970-1971 оны хичээлийн жилд 8 жилийн дунд сургууль
1984-1985 оны хичээлийн жилд 10 жилийн дунд сургууль
2004-2005 оны хичээлийн жилд 11 жилийн ерөнхий боловсролын дунд сургууль
2008-2009 оны хичээлийн жилд 12 жилийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон өргөжжээ.  
              1968 онд ЗХУ-ын тусламжтайгаар 192 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр, 120 хүүхдийн суудалтай цайны газар бүхий иж бүрэн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авсан ба 1987, 1992 онуудад сургуулийн барилгад 2 удаа өргөтгөл хийгдэж, 1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн 640 хүүхдийн суудалтай болжээ. 
Байгууллагын амжилтууд
Олон улсын хэмжээнд:
  Олон улсын эко сургууль хөтөлбөрийн хүрэл гэрэгэ \2017. 05 сар\
  Олон улсын эко сургууль хөтөлбөрийн мөнгөн гэрэгэ \2017. 10 сар\
  Олон улсын эко сургууль хөтөлбөрийн  алтан  гэрэгэ \2018.11.07\
  Олон улсын эко сургууль хөтөлбөрийн ногоон туг  \2018.11.07\
  Олон улсын эко сургууль хөтөлбөрийн алтан  гэрэгэ, 2 дахь ногоон туг  
Улсын хэмжээнд: 
  Монгол улсын  УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ \2010 он\
  Монгол  Улсын  “ШИЛДЭГ ДААМЧИН СУРГУУЛЬ” \2011 он\
  Монгол Улсын “УЛААН ЗАГАЛМАЙЧ ХҮМҮҮНЛЭГ БАЙГУУЛЛАГА” \2011 он\
  Монгол Улсын “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”  \2012 он\
  БСШУЯ, Монголын багш нарын холбооны “МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ СУРГУУЛЬ” \2015 он\
  Монголын Боловсрол  нийгэмлэгийн “ТОП СТАНДАРТ” \2015 он\
  Монголын сурагчдын холбооны “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” \2016 он\
  Төрийн шагнал “АЛТАН ГАДАС” одонтой сургууль \2017 он\

Сүүлд нэмэгдсэн мэдээ