Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Танилцуулга

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 209

Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сумын Улсын тэргүүний бүрэн дунд сургууль  нь тус сумын Хараа 1 дүгээр багийн нутагт сумын төвийн төв хэсэгт байрладаг.

            Баянгол сум нь нийслэл  Улаанбаатар хотоос 156 км, Дархан-Уул аймгаас 75 км, аймгийн төв Сүхбаатар сумаас 170 км, зэргэлдээх Мандал сумаас 40 км ба тус сумын бүрэн дунд сургууль нь Баянгол суманд орших Улаанбаатар-Баруунхараа төмөр замын өртөөнөөс 500 м, төв замаас 200 м зайд оршдог.

            Сумын төвөөр Монгол Улсын хойд ба урд чиглэлийн олон улсын ач холбогдолтой төмөр зам, засмал замууд дайран өнгөрдөг.

            Төвийн бүсийн төвлөрсөн эрчим хүч, хөдөлгөөнт холбооны бүх үйлчилгээнд холбогдсон. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэй, цэвэр бохир усан хангамж, цэвэрлэх байгууламжтай.

            Сумын сургууль нь Монгол Улсын Газар эзэмших эрхийн 0106558 дугаарын гэрчилгээтэй ба нэгж талбарын 170300008 дугаар бүхий нийт 26404.7м2 га газар эзэмшдэг.

               Сэлэнгэдээ төдийгүй улсдаа нэр хүндтэй Баянголын сургууль  нь эрдмийн өргөөний үүд хаалгаа нээж, гал голомтоо бадрааснаас хойш эдүгээ 84 жилийн түүхийг бүтээжээ.

            83 жилийн өндөрлөгөөс туулсан замаа эргэн харахад Монгол улсын боловсролын салбарын өмнө, сургууль, багш нарынхаа өмнө төр засгаас дэвшүүлэн тавьсан зорилтуудыг биелүүлэх их үйлсэд тус сургууль эрхэм үүргээ хариуцлагтай гүйцэтгэж, шинэ шинэ хуудсуудаар сургуулийнхаа түүх намтараа зузаатгаж мянга мянган багш, шавь нарынхаа амжилт бүтээл, алдар гавьяагаар бахархасаар иржээ.

            Манай эрдмийн уурхайд сурч, ажиллаж байсан улсдаа төдийгүй дэлхийд нэр алдараа цуурайтуулсан:

  • Монгол Улсын хөдөлмөрийн баатар-4
  • Төрийн шагналтан-90
  • Төр нийгмийн зүтгэлтэн-3
  • Академич, профессор, доктор, дэд доктор-10
  • Гавьяат цолтон-1
  • Генерал, хурандаа цолтон-3
  • Дэлхийн болон Ази тивийн аварга-4
  • Улсын цолтой бөх-3
  • Олон Улсын хэмжээний мастер-5
  • Спортын мастер-30    тус тус төрөн гарчээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ