Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Түүхэн замнал

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1225

Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь 1931 онд Богдхан уулын аймгийн Баатарвангийн хошууны Хөлий-Баянуул сумын суурин дээр Түнхий аманд Хараа голын хөндийд байгуулагдан 1954 онд Мандах нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд Баруунхараа САА болон өргөжин 1992 онд шинэ Үндсэн хуулиар Баянгол сум болон цэцэглэн хөгжиж байна. Тус сум нь 197.6 мянган га газар нутагтай, засаг захиргааны анхан шатны нэгж 3 багтай, 5516 хүн амтай 1616 өрхтэй, төсвийн 10 байгууллагатай   148865 мянган толгой малтай 

Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь:

·         Улаанбаатар хотоос 156 км

·         Дархан-Уул аймгаас 75 км

·         Аймгийн төвөөс 170 км зайд байралдаг.

Дархан-Уул амйгийн Хонгор сум, Шарын гол сум, Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг.

Улөөнбаатар, Дархан, Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг мөн Төмөр замын зангилааиай

Байгаль газарзүйн орчин

Газар зүйн онцлог: Баянгол  сум нь Гринвичийн Зүүн уртрагаас 106004,56, хойд өртрөгийн 48054,52-д оршдог.

Монгол орны Хангай Хэнтийн уулархаг их мужийн Хэнтийн нурууны дэд мужийн Хэнтийн баруун захын бэсрэг уулсын тойрогт хамаарагдана.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой

Цаг уурын нөхцөл

Эх газрын эрс тэс уур амьсгал зонхилдог. Иймээс хоногийн болон улирлын агаарын агаарын температурын хэлбэлзэл ихтэй, жилийн хур тунадасны хувиарлалт харилцан адилгүй, агаарын хуурайшилт ихтэй, урт хүйтэн өвөлтэй, хавар нь богино хур тунадас багатай, зун нь харьцангуй удаан үргэлжилдэг.

·         1 дүгээр сарын дундаж

температур -30  °С

·         7 дугаар сарын дундаж

температур +19 °С

·         жилийн дундаж салхины хурд 5-10 м/с

·         жилийн хур тундасны нийлбэр 300-400 мм

·         2012 онд орсон хур тундасны жилийн нийлбэр 374, хэлбэлзэл нь -300-400

Сүүлд нэмэгдсэн мэдээ