Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Ус цаг уурын станц

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1163

Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын албаны түүх 1930 оноос эхэлдэг 1930-аад оны дундуур үндэсний эдийн засгийн хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт ус цаг уурын байнгын ажиллагаатай хэмжилт судалгаа шаардагдаж ирсэнийг үндэслэн 1930 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд цаг уурын станц байгуулагдан станцын даргаар М.Н. Шастин, ажиглагчаар А.П.Стариков хэмээх орос мэргэжилтнүүд ажиллаж байжээ. Энэ станц нь 2 жил ажиллаад үйл ажиллагаагаа зогсоосон байна. 1935.07.19-нд БНМАУ, ЗСБНУХУ-ын засгийн газрын хооронд цаг уурын ба усны шинжилгээний талаар хамтран ажиллах тухай анхны хэлэлцээрийн дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1939.12.01-нд байнгын ажиллагаатай нэгдсэн шинжилгээний ажлын хөтөлбөрөөр ажилладаг аймгийн анхны ус цаг уурын станц байгуулж албан ёсоор ажиллаж эхэлснээр сэлэнгэ аймагт Ус цаг уурын байгууллагын эх үүсвэр тавигдсан түүхтэй.

Станцын анхны дарга Чертолин Павел Григорьевич хэмээх орос мэргэжилтэн, ажиглагчаар Даваадорж, Лувсандорж нар ажиллаж байжээ. Баянгол суманд байгуулсан станц нь анхандаа 3-4 хугацааны ажиглалт хийдэг байсан.

1942 онд Монголын томоохон 7 гол дээр ус судлалын 9 харуул байгуулах шийдвэр гарсны дагуу 1942.09.17-нд Сүхбаатар хотын орчим Орхон гол дээр 10-дугаар сарын 10-нд Баянгол суманд Хараа гол дээр Монгол улсын ус зүйн анхны харуулуудыг байгуулсан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ