Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Гал унтраах аврах 40-р анги

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1661

Нефть хангамжийн баазын харъяа гэрээт галын постыг анх 1981онд Баянгол суманд байгуулж анхны даргаар дэд хурандаа Н.Нямаа томилогдон ажиллаж байсан бөгөөд байцаагчийн албыг давхар хашиж байсан.

Тус галын пост нь 18-н нэгжтэйгээр нефть баазын галын аюулгүй байдалд хяналт тавин, харуул хамгаалалтыг давхар гүйцэтгэж байсан.

1990 оны 10 дугаар сард галын пост нь Гал унтраах 40 дүгээр анги болон өргөжиж 3  галын машинтай, 30-н нэгжтэйгээр Нефть хангамжийн газар, Тэжээлийн үйлдвэрийн галын аюулгүй байдалд хяналт тавих, тусгай чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

1990-2003 онд гэрээт галын ангийн даргаар хошууч Ж.Довдонням томилогдон ажиллаж 1999 оны 12-р сарын 31-ний өдрөөс тухайн ангийг татан буулгаж Нийгмийг хамгаалах газрын гэрээт гал сөнөөх алба болгож 4 байцаагч, 1 ахлах офицерийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаад 2003 оны 5-р сард албан ёсоор татан буугдсан байна.

2009 оны 3 дугаар сарын 08 ны өдрөөс Баянгол суманд Аврах, гал унтраах 40 дүгээр ангийн дахин байгуулж 40 албан хаагчийн орон тоотой, 3 техниктэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2009-2016 оны байдлаар Баянгол сумын хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл ослын дуудлагын 30 орчим хувийг объектын болон ой,хээрийн гал түймэр, 40 хувийг авто ослын дуудлага, 10 хувийг зам даваа хаагдсан, 10 хувийг автомашин цасанд суусан дуудлага, 5 хувийг үерийн улмаас иргэдийн хувийн хашаа,сууц усанд автсан дуудлага, 3 хувийг малын гоц халдварт өвчин, 2 хувийг иргэд төөрч алга болсон дуудлагууд зонхилж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ