Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Гал түймэр унтраах аврах 40 дүгээр анги

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 876
Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги
Баянгол сум дахь Нефть баазын гэрээт гал командын хэсэг 1972 онд 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 1979 онд 18 хүнтэй бие бүрэлдэхүүн болж галын тусгай тоноглолтой машин техниктэй өргөжсөн байна.1991 оноос 25 нэгжтэй гал унтраах анги болсон, 1998 онд 40 нэгжтэй 4 ээлжтэй галын 3 машинтай гал унтраах 40 дүгээр анги нэртэйгээр зохион байгуулагдсан. 
Монгол улсын засгийн газрын 2004 оны 01 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах газар, гал түймэртэй тэмцэх газар, улсын нөөцийн газар гэсэн 3 байгууллага нэгдсэнээр онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах гал түймэртэй тэмцэх 40 дүгээр анги болон  техник тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний хувьд өсөн нэмэгдсэн байна. 
Тус ангийн хамт олон 2015-2019 онд өөрсдийн ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилгоор автомашины тавиулангийн өргөтгөл, ангийн гадна талбай, автомашины засварын суваг, сургалтын цамхаг, уурын зуух барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг Онцгой байдлын газар, сум орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага, хамт олны хичээл зүтгэл, дэмжлэгээр гүйцэтгэж Онцгой байдлын газрын “Тэргүүний хамт олон” Баянгол сумын “Оны онцлох байгууллага”-аар тус тус өргөмжлөгдсөн амжилтыг үзүүлээд байна. 
Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги
Баянгол суман дахь улсын нөөцийн салбар анх 1929 онд ЗХУ-ын хөрөнгө санхүүгээр байгуулагдаж “Монгол транс” хэмээх тээврийн үйл ажиллагааг шатахуун тосоор хангах үндсэн үүрэгтэй байгуулагдсан. 
Сайд нарын зөвлөлийн 1941 оны тогтоолоор Монголын талд шилжүүлж Баруунхараа дахь нефть хангамжийн бааз болон өргөжсөн, 1979 оноос улсын газар тариалангийн гол нутаг болох Төв-Сэлэнгэ аймгийн сум сангийн аж ахуй нэгжүүдэд шатахуун, тослох материалуудыг өөрийн тээврээр хүргэн өгдөг, 2000 онд нефть хангамжийн газар татан буугдаж улсын нөөцийн агуулах болон өөрчлөгдөж, Засгийн газрын 2002 оны 02 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь улсын нөөцийн салбар болсон.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ