Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Засаг даргын мэндчилгээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 2659

Хоймор сайхан нутгийн үүд болсон тэргүүний сумын нийт иргэдээ, сумынхаа хөгжил дэвшлийн төлөө боловсруулсан бодлогын баримт бичгээ ИТХ-ын хуралдаанаараа хэлэлцүүлэн батлуулж та бүхэндээ хүргүүлж байна.

Бид “Өрхийн өсөлтөөс сумын хөгжил” уриатай өмнөх 4 жилд хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө үргэлжлэл болгон 2020-2024 онд иргэдийнхээ орон нутагтаа ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, сумынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтвортой өсгөх, хүний хөгжлийг эрхэмлэн дээдлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, дэд бүтцийн давуу талыг түшиглэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд боловсруулсан үйл ажиллагааны хөтөлбөрөө та бүхний дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжүүлэхээ тэмдэглэн хэлье.

Өгөөж баян, сайхан нутгаа зон олны тогтуун амьдралын төлөө хамтдаа хөгжүүлцгээе.

                                                 ЗАСАГ ДАРГА Р.БАТЖАРГАЛ

Сүүлд нэмэгдсэн мэдээ