Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Сумын Онцгой комисс 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 748

Ковид-19 урьдчилан сэргийлэх ажилд сумын Онцгой комис, төрийн тусгай үүргийн болон төрийн албан хаагчид 24 цагаар бэлэн байдалд ажиллаж сумын иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөө зүтгэсээр байна. Монгол Улсад Ковид-19 халдвар бүртгэгдэж улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш даруй сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сумын төрийн тусгай үүргийн болон төр төсвийн байгууллагын 140 гаруй албан хаагчид 3 пост, хөдөлгөөнт эргүүл зэрэг сумын Онцгой комиссын өгсөн үүрэг даалгаврын дагуу байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай суманд бүртгэгдсэн халдварын тохиолдол гараагүй ногоон бүс хэвээр байгаа бөгөөд иргэдэд халдвараас сэргийлэх мэргэжлийн байгууллагын зөвөлгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж хөл хорионы дэлгэмээ чандлан сахих уриалгыг цахимаар тогтмол хүргэж Ковид-19 холбоотой мэдээллээр иргэдийг ханган ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Баянгол сумын иргэд, малчид, аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан тусламжийн гараа сунгаж байгаа нь талархууштай. Мөн хөл хорионы үед иргэд олон нийтэд тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд хүнсний тусламж үзүүлэх аянг иргэд, төр төсвийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж тулгамдсан асуудал болоод байгаа түлээ нүүрсний татан авалтын ажлыг зохион байгуулахаар болсон. Мөн төрийн албан хаагчдынхаа эрүүл аюулгүй байдалд анхаарч эрүүл мэндийн байгууллагатай хамтран албан хаагчдыг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээнд хамруулж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ