Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

“ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ” АРГА ХЭМЖЭЭГ 13 ДАХЬ ЖИЛДЭЭ БАЯНГОЛ СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ АМЖИЛТТАЙ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1213

“ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ” АРГА ХЭМЖЭЭГ 13 ДАХЬ ЖИЛДЭЭ БАЯНГОЛ СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ АМЖИЛТТАЙ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баянгол суман дахь салбар зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн баяр /Мартын 8/-ны баярыг угтан жил бүр уламжлал болгон ардын уламжлал ёс заншил, цайны технологийг таниулах зорилготойгоор “Ээжийн чанасан цай” арга хэмжээг зохион байгуулдаг.Тус арга хэмжээ нь жил ирэх бүр оролцогчдын тоо нэмэгдэн өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна. 13 дахь жилийн тэмцээнд дараах баг хамт олон амжилттай оролцлоо. Үүнд:
- 1-р байранд Гонир багийн хамт олон,
- 2-р байранд Солонго 21-р цэцэрлэгийн хамт олон,
- 3-р байранд Ууган эрхэс ХХК,
- Тусгай байранд Хараа баг, Бүжинхэн цэцэрлэгийн хамт олон, Баярмаа ахлагчтай Ховд багийн хамт олон,
- Зохион байгуулагчийн нэрэмжит шилдэг ширээгээр Баян багийн иргэн Б.Баяраа шалгарсан байна
Ээжийн чанасан цай арга хэмжээнд жил бүр идэвх зүтгэл, хөдөлмөр гарган оролцож байгаа нийт ээжүүд, эмэгтэйчүүд болон сумынхаа нийт эмэгтэйчүүддээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье

Сүүлд нэмэгдсэн мэдээ