Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Баянгол сумын танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 10936

СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БАЯНГОЛ

СУМЫН ТАНИЛЦУУЛГА

                                                                                                                 

Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь 1931 онд Богдхан уулын аймгийн Баатарвангийн хошууны Хөлий-Баянуул сумын суурин дээр Түнхий аманд Хараа голын хөндийд байгуулагдан 1954 онд Мандах нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд Баруунхараа САА болон өргөжин 1992 онд шинэ Үндсэн хуулиар Баянгол сум болон цэцэглэн хөгжиж байна. Тус сум нь 197.6 мянган га газар нутагтай, засаг захиргааны анхан шатны нэгж 3 багтай, 5602 хүн амтай 1623 өрхтэй, төсвийн 10 байгууллагатай  138559 мянган толгой малтай. 

БАЯНГОЛ СУМЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:

Иргэдийнхээ орон нутагтаа ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, сумынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтвортой өсгөх, хүний хөгжлийг эрхэмлэн дээдлэхэд оршино.

Газар зүйн байршил: Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь:

• Улаанбаатар хотоос 156 км

• Дархан-Уул аймгаас 75 км

• Аймгийн төвөөс 170 км зайд байралдаг. 

Дархан-Уул амйгийн Хонгор сум, Шарын гол сум, Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн  Мандал  сумтай тус тус хиллэдэг. 

Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг мөн Төмөр замын зангилаатай.

Байгаль газарзүйн орчин, Газар зүйн онцлог: Баянгол  сум нь Гринвичийн Зүүн уртрагаас 106004,56, хойд өртрөгийн 48054,52-д оршдог. 

Монгол орны Хангай Хэнтийн уулархаг их мужийн Хэнтийн нурууны дэд мужийн Хэнтийн баруун захын бэсрэг уулсын тойрогт хамаарагдана. 

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой

Цаг уурын нөхцөл: Эх газрын эрс тэс уур амьсгал зонхилдог. Иймээс хоногийн болон улирлын агаарын агаарын температурын хэлбэлзэл ихтэй, жилийн хур тунадасны хувиарлалт харилцан адилгүй, агаарын хуурайшилт ихтэй, урт  хүйтэн өвөлтэй, хавар нь богино хур тунадас багатай, зун нь харьцангуй удаан үргэлжилдэг. 

• 1 дүгээр сарын дундаж температур -30  °С

• 7 дугаар сарын дундаж температур +19 °С

• жилийн дундаж салхины хурд 5-10 м/с

• жилийн хур тундасны нийлбэр 300-400 мм

• 2012 онд орсон хур тундасны жилийн нийлбэр 374, хэлбэлзэл нь -300-400

Газар нутаг: Нийт газар нутгийн хэмжээ 197628 га.

Зориулалт Хэмжээ: /га/ Нийт талбайд эзлэх хувь Хөдөө аж ахуйн газар 164380,78 83,2, Ойн сан бүхий газар 26320 13,3, Усан сан бүхий газар 282 0,1, Тусгай хэрэгцээний газар 56,18 0,03, Хот, тосгон, бусад суурингийн газар 4581,55 2,3,

Зам шугам сүлжээний газар Дэд бүтцийн газар 1998,99 1,0 байна.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ