Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Төрийн албаны зөвлөл

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 942
ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ-ЁС ЗҮЙН ХАНДЛАГА” СЭДЭВТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЁС ЗҮЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Төрийн албаны зөвлөлөөс улс орон даяар нэг зэрэг онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаа “Төрийн албаны шинэтгэл-ёс зүйн хандлага” сэдэвт төрийн байгууллагуудын ёс зүйн нэгдсэн зөвлөгөөн 09 сарын 10-ны өдөр эхэллээ.
Зөвлөгөөнд Баянгол сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, 1 дүгээр цэцэрлэг , Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Спорт цогцолбор зэрэг сумын төр төсвийн байгууллагуудын "Ёс зүйн хороо"-ны гишүүд бүрэн хамрагдаж байна.
Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэлэв.
Зочин илтгэгчээр Академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл “Монгол төрийн ёс зүйн шинэтгэл” сэдвээр, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор Д.Сүжид “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг журмын төсөл”, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор А.Алтанзул “Төрийн албан хаагчийн Ёс зүйн сургалтын хөтөлбөр, арга зүй”, “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийн үнэлгээ”, Хүний эрхийн үндэсний комиссын референт Х.Цэцгээ “Ёс зүйн зөрчил-Ажлын байрны дарамт”сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулан, зөвлөгөөнд оролцогчдоос санал, судалгаа авлаа.
Зөвлөгөөн 09 дүгээр сарын 10,11 болон 14-ний өдрүүдэд үргэлжлэн явагдах юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ