Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Уяачдын баяр боллоо

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 828

2018 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Баянгол сумын "Хүлэг" МСУХ-ны санаачилгаар "Уяачдын баяр-2018" наадам амжилттай зохион байгуулагдлаа. Их нас, соёолон, шүдлэн, дааган насны 200 гаруй морьд уралдаж, 3 аймаг, 6 сумын уяачид оролцлоо. 
Их насанд Төв аймгийн Жаргалант сумын уяач н.Төгөлдөрийн буурал морь, соёолон насанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач н.Хүрэлхуягын халтар соёолон, шүдлэн насанд Баянгол сумын алдарт уяач Х.Одбаярын бор үрээ, даага насанд Баянгол сумын уяач /Арцатын хүлэг галын ахлагч/ Ж.Түмэнбаярын шарга алаг даага тус тус түрүүлэв.
Хүчит 32 бөхийн барилдаанд залуу уяач Сумын заан 
Д.Дамдиндорж түрүүлж, Сумын заан Ц.Сумъяа үзүүрлэлээ.
Залуу уяачдын дунд болсон ташуур шүүрэх тэмцээнд 
Б.Буянтөр, Б.Балдорж, С. Замбиш нар эхний 3 байранд орлоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд А. Алтанбагана ахлагчтай "Есөн-Эрдэнэ" гал уяаны хамт олноос сумын нэг өрхөд 500.000 төгрөгтэй тэнцэхүйц эд зүйлсийн туслалцаа үзүүллээ. Мөн залуу уяач Б. Билгүүнбаатар хурдан морины уралдаанч 100 хүүхдэд гарын бэлэг гардуулав. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Д. Батжаргал захиралтай "Чингисийн төгөл" ХХК, ивээн тэтгэгчээр ААУ Я.Төмөрхуяг, 2003 оны төгсөгчид болох Ц.Дашлхагва багштай 10б ангийн хамт олон хамтран ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ