Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр тохиож байна.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1244

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн сэтгэлзүйн хэрэгцээт үйлчилгээ авах, бусдын нэгэн адил амьдрах тэгш эрхийг хүлээн зөвшөөрөх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хамтдаа хөгжье" өдөрлөгийг ЗДТГ, ДЗЗХОНХХ, ХБИ-ийн зөвлөл хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Хүн хүн байхын учир, Гэр бүлийн харилцаа, ХБИ-ийн нийгмийн хамгаалал,Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт, Эрүүл мэндийн төвийн мэдээлэл, Дундын хадгаламжийн бүлийн сургалтууд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга хэмжээний талаар ярилцлага, хэлэлцүүлэг, дуун цэнгүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, сайн үйлсийн аянг өрнүүлж нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ