Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөрийн Жүдо бөхийн тэмцээн болж өндөрлөлөө.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1188

2018 оны 11 дүгээр сарын 23-25 –ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд “Жүдо бөхийн өсвөр үеийн 2018 оны Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээн Хөдөлмөрийн хүндэт медальт, БТСТА, Спортын дэд мастер, Алтан гадас одонт, Улсын тэргүүний ЕБС-ийн биеийн тамирын багш Наранцэцэгийн Батболдын нэрэмжит болон зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 10 багийн 280 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Эрэгтэй багийн дүнгээр 1-р байр Шинэбадрах дэвжээ, 2-р байр Сант, 3-р байр Баянгол, эмэгтэй багийн дүнгээр 1-р байр Баянгол, 2-р байр Шинэбадрах, 3-р байр Мандал спортын ордоны багууд тус тус шалгарлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ