Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 918

    Баянгол сумын ЕБС-ийн  Н.Батболд дасгалжуулагчтай бөхийн секцийн сурагчид болон Ганхөлөг дасгалжуулагчтай Спорт цогцолборын бөхийн секцийн сурагчид 2019.03.28-30-ний өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан  Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн  ганзага дүүрэн нутагтаа ирлээ.Тус тэмцээнд Сэлэнгэ, Булган, Төв, Дархан-Уул, Орхон аймгуудын баг тамирчид оролцсоноос гадна Хангаръд, Сэлэнгэ Таван Хан, Чандмань Оргил зэрэг дэвжээ клубуудын 500 гаруй тамирчид оролцож аваргаа тодруулсан бөгөөд тэмцээнд амжилттай оролцож эхний  6 байранд шалгарсан тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахаараа онцлогтой болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Баянгол сумын баг тамирчид нийтдээ 2 алт 3 мөнгө 5 хүрэл медалийг хүртэж 14 тамирчин Хэнтий болон Ховд аймгуудад зохиогдох 2019 оны өсвөр үеийн жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тамирчиддаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ