Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Төрийн албаны зөвлөл

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 847

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт ажиллалаа. Тус ажлын хэсэг өнөөдөр орон нутгийн удирдлагууд, төрийн тусгай албан хаагчидтай уулзалт хийж, сумдын ЗДТГ-ын дарга нартай цахимаар, агентлагийн удирдлагууд, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж зөвлөн туслах чиглэлээр ажилаллаа.Сургалт, хэлэлцүүлэгт  25 байгууллагын 60 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Энэ үеэр ажлын хэсгийн зүгээс “Төрийн албаны тухай” хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийгдэж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал:”Төрийн албаны шинэтгэл ба шинэ хандлага”, “Төрийн захиргааны байгууллагад бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх зөвлөмж” зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид шинэ мэдээлэлтэй боллоо.Энэхүү арга хэмжээний үеэр Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргыг томилсон шийдвэрийг танилцуулав. Энэхүү албан тушаалд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Энхмаа томилогдоод байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ