Цөөн үгээр

- Баянгол суманд Вакжинжуулалт эхэллээ. - Хогийн цэгийн шинэчлэх ажил эхэллээ - Сумын Онцгой комисс 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна.

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүллээ.

Нийтэлсэн: 10 сарын өмнө Үзсэн: 144

Сумын Онцгой комиссоос иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, эхний ээлжний 5 вагон нүүрсийг бүх нийтийн бэлэн байдлын цаг үед иргэд олон нийтийнхээ төлөө цаг найргүй ажиллаж буй төрийн албан хаагчид болон 3 багийн Засаг даргатай хамтран нүүрсний хомсдолд ороод буй иргэддээ хөнгөлөлттэй үнээр борлуулах ажлыг зохион байгуулж байна. Дараагийн ээлжинд хамрагдаж амжаагүй айл өрхүүдээ хамруулж хөнгөлөлттэй үнээр нүүрс хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэдгээ сумын Онцгой комиссоос мэдэгдлээ. Иргэдэд 1 машин нүүрсийг 120.000 төгрөгөөр борлуулж байна. Энэхүү ажлыг зохион байгуулж буй онцгой комисс, гар бие оролцож ажиллаж буй төрийн албан хаагчид болон тус ажлыг зохион байгуулахад техник хэрэгслээр тусалсан сумын ИТХ-ын тэргүүлэгч Б.Энхбат, хамтран ажилласан "Майн Тэч" ХХК-д Талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ