Цөөн үгээр

- Баянгол ЗДТГ - Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоол - Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр тогтоол

Цахим тендерийн урилга

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 49

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2019.03.26

 Тендер шалгаруулалтын нэр: “Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга худалдан авах /Сэлэнгэ, Мандал сум, Олимп цэцэрлэг/

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-65/2019

 

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга худалдан авах /Сэлэнгэ, Мандал сум, Олимп цэцэрлэг/ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

 Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

 Утас:7036-3598, Факс: 7036-3597

Цахим сайт: www.tender.gov.mn

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ