Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Эрүүл мэндийн төв

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 849
 Эрүүл мэндийн төв
Баянгол сумын эрүүл мэндийн төв нь анх 1938 онд 2 эсгий гэртэй байгуулагдан, улмаар 1968 онд сум дундын эмнэлэг болон өргөжиж ЗХУ-ын тусламжтайгаар баригдсан зориулалтын 2 корпустай мэс засал, төрөх, дотор, хүүхэд, халдвартын тасаг, хүүхдийн сүүний газар, лаборатори, рентген, эмийн сантай 25 ортой шинэ эмнэлэг ашиглалтанд орж байжээ. 
1938 оноос бага эмч Дэмид,  их эмч Лувсандагва,  1992-2017 онуудад  их эмч Ц.Нарантуяа, 2017 оноос одоог хүртэл Б.Баярмаа нар тус тус байгууллагын даргаар ажилласан. 2019 оны 10 сарын 01-ний өдөр орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Яаралтай тусламжийн жишиг нэгжийн өргөтгөл барилгыг орчин үеийн  тоног төхөөрөмжийн хамт “Тод-Ундарга”  ХХК-иас хүлээн авч ашиглалтад оруулан ажиллаж байна. 2020 оны байдлаар  жилийн 440.413.400  төгрөгийн төсөвтэй, 15 ортой, 26 орон тоотой ажиллаж байна.
Байгууллагын зорилго: Анхан шатны тусламж үйлчилгээг ISO  олон улсын чанарын түвшинд хүргэж “Иргэн төвтэй-Ээлтэй орчин”-ыг бүрдүүлэн ажиллана. Хамт олны амжилтаас 
  2002 онд MNS5028:2001 стандартыг  хангасан эмнэлэг
  2001-2014 онд аймгийн “Шилдэг байгууллага, хамт олон”
  2003 онд сумын эмч нарын анхдугаар чуулга уулзалт угтан ЭМЯ-аас зарласан болзолт уралдаанд улсын хэмжээнд 3-р байрт шалгарсан.
  2011 онд “Хүлээн авах  яаралтай тусламж-эмнэлгийн толь мөн” уралдаанд улсад 2-р байранд шалгарсан.
  2016 онд ЭМЯ, ХӨСҮТ-өөс зарласан “Улаанбурхан-Улаануудын өвчний эсрэг” вакцины нэмэлт дархлаажуулалтын хамралтыг сайжруулах болзолт уралдаан тэргүүн байр  
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ