Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

1 дүгээр цэцэрлэг

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 828
1 дүгээр цэцэрлэг
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 21 дүгээр цэцэрлэг 1969 оны 1-р сард  ОХУ-ын хөрөнгө оруулалтаар шинэ байр ашиглалтад орсноор Яслитай цэцэрлэг болон зохион байгуулагдан 25 хүүхдийн орон тоотой эрхлэгчээр нь Ичинхорлоо хүмүүжүүлэгч багшаар Т.Далантай тогоочоор Дулмаа нар ажиллаж байсан.
2016-2017 оны хичээлийн жилд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл ашиглалтад орж 225 хүүхдийн хүчин чадалтай болон өргөжин ажиллаж байна.
2019-2020 оны хичээлийн жилд сумын үйлчлэх тойргийн хүүхэд 508 байгаа ба үндсэн сургалтаар 9 бүлгийн 301 хүүхэд, хувилбарт сургалтаар малчдын 32 хүүхдэд сургалт зохион байгуулж хамран сургалт 70 хувьтай сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Нийт 30 багш, ажилтантай. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан. Боловсролын магистр 4, тэргүүлэх, заах аргач зэрэгтэй 9 багш ажиллаж байна. 
Байгууллагын амжилтууд
  Аймгийн “Шилдэг цэцэрлэг”
  2019 оны шилдэг “Төрийн байгууллага”
  Аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”
  “Монгол чанар 2017” шилдэг байгууллага
  “Ном унших шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлэгч шилдэг цэцэрлэг” 
  “Номтой нөхөрлөгч шилдэг цэцэрлэг” 
  100 буудалт даамны Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 5-7 
насны ангилалд ч.буянхишиг 1-р байр, э.баянжаргал 3-р байр, э.буянжаргал 4-р байр, а.маргад тусгай байр 
  Ч. Буянхишиг 100 буудалт даамны улсын аваргын 3 дугаар зэрэг
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ