Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

СОЁЛЫН ТӨВ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1794

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын байгууллага нь 1940 онд ганц гэртэйгээ анх байгуулагдан түүнийг нь тухайн үед “Улаан гэр” гэж нэрлэдэг байсан байна. 

             Тухайн үеийн Улаан гэрийн даргаар  “Жаахан”  Дулмаа гэж  эмэгтэй мондалин ажиллаж эхэлсэн нь эдүгээгийн Баянголоороо овоглосон Соёлын төвийн анхны тулгын гал ассан хэрэг ажээ.Улаан гэр нүүдлийн чанартай  өөртөө тохирсон үйл ажиллагаа явуулахаас гадна “Амьд сонин” зэрэг арга хэлбэрээр ухуулга хийдэг байсан.

            1954 онд Мандах нэгдэл байгуулагдан энэ нэгдэл нь 118 өрхтэй 560 аад толгой малтай, тариалангийн бага сага багажтай хэдхэн морин тэрэгтэй байсан байна.1954 онд нэгдлийн дотоод дүрэм батлагдаж нэгдлийн удирдах аппарат бий болон. Нэгдлийн ерөнхий хороо байгуулагдан хамтын аж ахуй жинхэнэ зохион байгуулагдан ажиллаж эхлэсэн байна.

Энэ үеэс эхлэн Мандах нэгдлийн Улаанбулан байгуулагдан ажиллахад Балжиннямын Базардарий эрхлэгчээр ажиллаж кино механикчаар Магнайн  Нямдорж нар хамтран ажиллаж байсан байна.1950 аад оны дунд үеэс Монгол оронд газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж улмаар атар газар эзэмших хөдөлгөөн өрнөн Монгол улсын хүнсний нөөцийг нэмэгдүүлэх хөдөө нутагт томхон төв сууринууд оршин тогтнож хөдөөгийн иргэдийг соёлжуулахад томоохон алхам болсон юм.

            Одоогийн Соёлын төвийн барилга 200 хүний суудалтай баригдан ашиглалтанд орж ажилчны клуб нэртэй, 6 орон тоотой ажиллаж эхлэхэд эрхлэгч Отгонжаргал, номын санч П.Хандсүрэн, кино механикч Хашбат, үйлчлэгч Н.Бужгар, Д. Рэнцэнханд, хөгжмийн багш А.Сэр-Од нар ажиллаж байсан байна.1997 оноос эхлэн улсын хэмжээнд Ажилчны Клубүүдийг Соёлын төв болгон 11 орон тоотой ажиллуулж одоог хүртэл энэ нэр хаягаараа иргэдийн дунд соёл урлагийн арга хэмжээг явуулж байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ