Цөөн үгээр

- Иргэний андгай өргөх ёслол - “БИДНИЙ БАХАРХАЛ" - Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ гарлаа

Соёлын төв

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 834
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төв нь 1940 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, даргаар нь “Жаахан” Дулмаа гэж эмэгтэй мондалин хөгжмөөр дуулж, хөгжимдөн урлагийн арга хэмжээ явуулж байсан нь эдүгээгийн Баянголоороо овоглосон анхны тулгын гал ассан түүхтэй. “Улаан гэр” нүүдлийн чанартай өөртөө тохирсон үйл ажиллагаа явуулахаас гадна “Амьд сонин” нэртэйгээр ухуулга, судалгаа хийгдэж байсан байна. 
1954 онд Мандах нэгдэл байгуулагдахад “Улаан булан” нэртэйгээр өргөжин, 1950-иад оны дунд үеэс газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, улмаар атар газар эзэмших хөдөлгөөн өрнөж хөдөөгийн иргэдийг соёлжуулахад томоохон алхам болсон бөгөөд одоогийн Соёлын төвийн барилга нь 1968 онд 200 хүний суудалтай баригдан ашиглалтад орж “Ажилчны клуб” нэртэй болсон.
1992 оноос эхлэн улсын хэмжээний “Ажилчны клуб”-үүдийг Соёлын төв болгон нэрийг нь өөрчилсөн ба Баянгол сумын Соёлын төв нь эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, орон нутаг судлах танхим, үйлчлэгч 6 орон тоотойгоор иргэдийн дунд соёл урлагийн арга хэмжээг тасралтгүй чанар хүртээмжтэй зохион байгуулан ажиллаж байна. 
2019 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 хүний суудалтай соёлын төв, орон нутаг судлах музей, номын сангийн барилга баригдаж байна.
Байгууллагын амжилт
  2002 он “Номын сангийн фонд баяжилт” улсын уралдааны тусгай байр
  2003-2011 он Сэлэнгэ аймгийн соёлын байгууллагуудаас үйл ажиллагаагаараа тасралтгүй тэргүүн байр
  2006 он “Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд 3 дугаар байр
  2008 он “Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд 5 дугаар байр
  2009 он Сэлэнгэ аймгийн “Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд тэргүүн байр
  2009 он Сэлэнгэ аймгийн “Шилдэг номын сан”
  2011 он Сэлэнгэ аймгийн “Шилдэг орон нутаг судлах танхим
  2019 он Сэлэнгэ аймгийн “Шилдэг орон нутаг судлах танхим”
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ